Сирийн мөргөлдөөн үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

Сирийн мөргөлдөөн үргэлжилж байна

Сирийн арми, сөрөг хүчнийхний хоорондын мөргөлдөөний улмаас бямба гаригт наад зах нь 75 хүн амь үрэгдсэн тухай CNN сөрөг хүчний мэдээнээс ишлэн мэдэгджээ. Зөвхөн Дейр-эз-Зор гэх зүүн хэсгийн хотод 22 хүн алагдсан байв.

Мөн тэр өдөр Сирийн ерөнхийлөгч Башар Ассад Засгийн газартаа өөрчлөлт оруулан сөрөг хүчний гишүүнийг Дотоодын худалдааны сайдаар томилсон байна гэж “Синьхуа” агентлаг мэдээлжээ.

Сирийн телевизээр дамжуулсан Төрийн тэргүүний зарлигийн дагуу Батлан хамгаалахын сайд Дауд Ражха, Гадаад хэргийн сайд Валид аль-Муаллем, Дотоод хэргийн сайд Мухаммад Ибрагим аш-Шаар нар тушаалдаа үлджээ. Парламентын сонгуулийн дүнгээр шинэ Үндсэн хуулийн дагуу Засгийн газар нь шинэчлэгдэж байна.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж