“Мусульман ахан дүүс” хөдөлгөөний нэр дэвшигч Мухаммед Мурси албан ёсны дүнг хүлээлгүй өөрийн ялалтыг зарлав. Мөн тийм мэдэгдлийг түүнтэй өрсөлдөгч экс-ерөнхий сайд, генерал Ахмед Шафик хийгээд байгаа юм.
Эсэргүүцэл хийж байгаа хүмүүс эрх баригч дээд хүрээнийхэн сонгуулийн дүнг зарлалгүй өөрсдийн далд ажиллагааг явуулж байна гэж байгаа ажээ. “Миний бодлоор тэд гудамжинд болж буй хөдөлгөөний харж байгаа учраас дүнг хэлэхгүй байна. Хоёр хоногийн өмнө сонгуулийн дүн ерөнхийдөө гарсан. Яагаад Сонгуулийн ерөнхий хороо чимээгүй байна вэ? Тэд Мурсийг гаргахгүй төлөө байгаагаас үүнийг хийж байна” хэмээн нэг жагсагч хэлэв.
Харин албан тушаалтнууд нь нэр дэвшигчдийн зүгээс гарсан гомдлыг шалгаж байгаа учраас сонгуулийн дүн зарлагдаагүй гэж хэлж байгаа юм.