Аргентин Парагвайгаас элчингээ татав

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

Аргентин Парагвайгаас элчингээ татав

Парагвайн парламент ерөнхийлөгч Фернандо Лугод импичмент /улс төрийн итгэл үзүүлэх эсэх/ зарласны улмаас Аргентин тус орноос Элчин сайдаа татахаар боллоо гэж Reuters ням гаригт дамжуулжээ. Энэ цагаар Парагвайн шинэ ерөнхийлөгч Федерико Франко парламентын хоёр танхим баасан гаригт зарласан импичментыг хууль ёсны гэж хөршүүддээ итгүүлэхээр амлав.

Reuters агентлагт Франко ярилцлага өгөхдөө ерөнхийлөгч асаныг бүс нутгийн сөргөлдөөнийг зохицуулахад татан оруулна гэлээ. Өмнө нь Латин Америкийн хэсэг орнууд импичментыг буруутган Лугогийн захиргаанд дэд ерөнхийлөгч байсан Франкогийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Сануулахад, католикийн лам байсан Луго 2008 онд Парагвай ерөнхийлөгчөөр сонгогдсон байв. Энэ жилийн зургадугаар сарын 15-нд Каниндейу мужид дур мэдэн газар эзэлсэн авсан тариачид ба цагдаа нарын хооронд мөргөлдөөн гарч 17 хүн амиа алдсаны  дараа ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэх талаар яригдаж эхэлсэн юм. Парламент нь Лугог нийгмийн зохицолдооныг хадгалах чадваргүй гэж албан ёсоор үзжээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж