Хүйтэн бороо зүсэрч орно

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

Хүйтэн бороо зүсэрч орно

  

Малчид, ард иргэдийн анхааралд:

Өнөөдөр төвийн нутгийн зүүн хэсгээр хүйтэн бороо зүсэрч орох тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.

2012 оны 06 дугаар сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн зүүн хагаст үүлэрэхэг. Төвийн нутгийн зүүн хэсэг, зүүн зүгийн нутгийн зарим газраар бороо орно. Дуу цахилгаантай. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн зүгийн нутгаар зүүн өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул  голын сав газраар эрс сэрүүсч 8-13 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь, говийн нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 24-29 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи  баруун өмнөөс хойш эргэж секундэд  7-12 метр. Сэрүүсч 11-13  градус дулаан байна.
 

Өглөө 05 цагт Улаанбаатарт: 7 градус дулаан, харьцангуй чийг 77 хувь, агаарын даралт 857 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.

2012 оны 6 дугаар сарын 26-наас 6 дугаар сарын 30-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

26, 27-нд зарим газраар, 28-нд нутгийн зүүн хагаст, 29-нд зүүн зүгийн нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 6-11 градус, Хараа, Ерөө, Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын саваар шөнөдөө 4-9 градус, өдөртөө 11-16 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон Говийн бүс нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 23-28 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 16-21 градус дулаан байна. 27-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар дулаарна.

Эх сурвалж: Ус цаг уурын хүрээлэн

www.tsag-agaar.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж