Суматра аралд газар хөдлөв

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

Суматра аралд газар хөдлөв

Индонезийн хойд нутгийн Суматра аралд өнгөрсөн бямба гаригт газар хүчтэй хөдлөв. Одоогоор хохирол сүйрлийн мэдээ гарсангүй хэмээн Agence France-Presse мэдээлж байна. Газар хөдлөлтийн хүч нь 97 км-ийн гүнд 5,9 магнитудтай байсан гэж АНУ-ын Геологийн алба мэдээлжээ. Харин Индонезийн Цаг уур, геофизикийн газрын мэдээгээр газар хөдлөлтийн магнитуд нь 6,6 хүрчээ. Цунамийн түгшүүр  зарлагдаагүй байна.

Индонезийн нутаг дэвсгэр нь Номхон далайн галт цагираг гэх олон тооны ажиллагаатай галт уултай, газар тогтмол хөдөлдөг бүсэд оршдог. Тус орны түүхэнд хамгийн сүйрэл дагуулсан газар хөдлөлт түүнийг дагалдсан цанами 2004 онд болж 130-170 мянган хүний аминд хүрчээ.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж