Грек: Шинэ Засгийн газар, хуучин зөрөлдөөн

Хуучирсан мэдээ: 2012.06.25-нд нийтлэгдсэн

Грек: Шинэ Засгийн газар, хуучин зөрөлдөөн

Эрх баригч эвсэлд гурван нам нэгдсэн ч тэдний хоёр нь сайдын суудлаас татгалзлаа. Эндээс харахад эвслийн хоёр нам хатуу хэмнэлтийн бодлогыг үргэлжлүүлэх хариуцлагаас мултарч байна.

Зургадугаар сарын 20-ны лхагва гаригийн орой тангаргаа өргөсний дараа Грекийн шинэ ерөнхий сайд Антонис Самарас ард түмэндээ хандан, тэдний эвслийн Засгийн газрыг дэмжихийг уриалсан юм. “Грекийн ард түмэн эх оронч сэтгэл, эв нэгдлээр энэ бүхэнд хандаж, бурхны ивээлээр аль болох хурдан хугацаанд хямралаас хагацахын тулд надад итгэл үзүүлэхийг гуйж байна” гэж барууны төвтэй “Шинэ ардчилал” намын лидер уриалжээ.

Хөдөлмөр зах зээлийн шинэчлэл ба цагаачлал

 
Түүний уриалгаас харахад эрх баригч эвслийн намууддаа нэн түрүүнд хандсан гэж гэж дүгнэгдэж байгаа юм. Тэдний дэмжлэгийг байдал түүний тангараг өргөсөн өдрөөс нь эхлэн харахад тун сулхан байна. “Шинэ ардчилал” намтай хуучин Сангийн сайд байсан Эвангелос Венизелосын толгойлдог социалист ПАСОК нам, төвийг сахигч байр суурьтай “Зүүний ардчилсан” нам хамтарчээ. Зургадугаар сарын 17-ны дахин сонгуулиар энэ гурван нам нийлээд парламентын 300 суудлаас 179-ийг нь авсан байв. Тэд эвссэн нь энэхүү парламентдаа  олонх болж буй. Гэхдээ эвслийн түншүүд хоорондоо тийм ч эв нэгдэлтэй бус нэлээд зөрчилдөөнтэй байгаа юм. Тэр зөрөлдөөн нь нэн түрүүнд олон улсын зээлдэгч нартай тохиролцсон хувьчлал болон зах зээлийн шинэчлэл ба цагаачлалын хөтөлбөрүүдээс болж буй аж. Цагаачдын үр хүүхдүүдэд Грекийн иргэншилтэй болох бололцоог бүрдүүлэх ёстой гэсэн Самарасын төлөвлөгөөг “Зүүний ардчилсан нам” эрс үгүйсгэж байгаа юм.

Социалистууд өөрийн бодолтой

“Шинэ ардчиллын” эвслийн хоёр түнш нь сайдын суудлаас татгалзсан нь багагүй эргэлзээ, гайхал төрүүлээд байгаа юм.  Орон нутгийн шинжээчдийн хэлж буйгаар социалист ПАСОК энэ сонгуулиар өөрийн түүхэндээ томоохон хохирол амссан учраас Засгийн газрын том хариуцлагаас зугтаж байгаа нь энэ ажээ. Үүнийгээ хуучин сайд байсан, депутат-социалист Никос Сифунакис телевизээр ярихдаа, “Олонх санал авсан нам нь Засгийн газар байгуулж,хариуцлага хүлээдэг Үндсэн хуулийн заалтын дагуу л ажиллаж байна” хэмээн дээрх яриаг үгүйсгэжээ. ПАСОК шинэ Засгийн газрыг тогтворжуулахад хүчин чармайлт гаргана гэдгийг амлав. Сифунакисийн нам нь ойрын үед намын дотоод зохион байгуулалтыг хийн сонгогчдын итгэлийг эргүүлэн татах чухал ажилтай байх ёстой болов уу.

Брюссельд тавьж байгаа эхний шаардлагууд

Эвслийн Засгийн газар нь албан ёсоор, дан ганц “Шинэ ардчилал” намынхнаас бүрэлдэж байна. Сангийн сайдын албанд эдийн засагч, профессор Василис Рапанос томилогдлоо. Сүүлийн жилүүдэд тэр Грекийн томоохонд тооцогдох National Bank of Greece гэх санхүү, зээлийн байгууллагыг толгойлж байлаа.

Рапаносын орлогч нарын нэг нь тавдугаар сараас түр Засгийн газрын Сангийн яамыг толгойлж байсан Йоргос Занниас болж байна. Пүрэв гаригийн өглөө Василис Рапанос тангаргаа өргөж амжаагүй байснаас Еврогруппын ээлжит хуралдаан дээр Грекийг  төлөөлөхөөр Занниас Брюссельд очсон байв.

Тэр уулзалт дээр Грекийн шинэ Засгийн газрын төлөөлөгч санхүүгийн тусламжийн асуудлын нөхцөлийг эргэн харах шаардлага тавьсан бололтой. Антонис Самарас европ түншүүдээсээ эх оронд нь тулгасан санхүү, эдийн засгийн үүргийг биелүүлэх хугацааг наад зах нь хоёр жилээр сунгахыг хүсч магадгүй байна.

Европын холбоотой байгуулсан гэрээгээ эргэн харах нь гол асуудал

Сонгуулийн кампанийн үеэр европчуудтай тохиролцсон гэрээний цаг хугацааны хүрээнээс гадна түүний утга агуулгыг эргэн харна гэж Самарас нэг биш удаа хэлж байлаа. Гэхдээ зургадугаар сарын 17-нд санал хураах газрууд үүдээ барьсны дараа “Шинэ ардчиллын” лидер мэдэгдэл хийн Грек авсан үүргээ биелүүлнэ гэсэн юм. Зүүний радикал хүчний СИРИЗА намын лидер Алексис Ципрасын үүнийг тэр даруйд өлгөж аваад шүүмжилсэн юм. Грекийн төсвийн хэмнэлтийн арга хэмжээг эргэн харна гэсэн Самарас сонгуулийн амлалтаа хэрхэн биелүүлэхийг СИРИЗА анхааралтайгаар харж байх болно хэмээн сөрөг хүчний лидер хэллээ. СИРИЗА-гийн өөр нэг төлөөлөгч  Евклидис Цакалотос л “Хэрэв тэд амлалтаа биелүүлэх юм бол тэдэнд айх зүйл огт үгүй. Харин үгүй бол бид тэдний эсрэг нийгмийг босгоно” гэжээ.

Тэгэхлээр Грекийн шинэ Засгийн газарт бараг биелэхийн аргагүй үүрэг тулгарч байна. Нэг талаас хоёр удаагийн дараалсан цаг хугацаа алдсанаа нөхөн төсвийн хэмнэлтийн хатуу бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Нөгөө талаас, эвсэлд орсон гурван нам бүгд л энэ хөтөлбөрийн нөхцөлийг эргэн харна гэж  мэдэгдэж буй. 

Энэ бүгдээс үүдэн  эрх баригч эвслийн дотор удалгүй хагарал гарна гэж улс төр судлаач Атонис Папагианнидис таамаглаж байна. “Гурван намын хоёр нь сайдын суудал авахгүй гэдгээ шуудхан хэллээ. Нэг үгээр бол, энэ бүгдэд бид хамаагүй гэсэн хэрэг” хэмээн тэр цохон тэмдэглэв. Түүний хэлснээр шинэ үүссэн эвслийн бат бэхийг шалгах хямралын эсрэг багц арга хэмжээг парламентын ойрын өдрүүдэд хэлэлцэх юм байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж