Мацаг барихуйн гайхамшиг

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Мацаг барихуйн гайхамшиг

Энэтхэгт
мацгийг Упаваш гэдэг бөгөөд дээд ухамсарт ойртох гэсэн утгатай үг юм.
Учир нь
мянга мянган жил иогчид мацгийг зөвхөн эрүүл байхын тулд бус сэтгэл
оюунаа
танин мэдэхүйн өндөрлөгт хүргэхийн тул үйлддэг байжээ. өнгөрсөн үеийн
мэргэд
урт удаан мацгаар сэтгэхүйн хүчийг олох буюу мэргэн ухааны оргилд хүрч
байлаа.
Тэд цэвэр цус тархийг цэвэршүүлж асар их хүч чадал өгдөг болохыг мэдэж
мацаг нь
сэтгэхүй оюун санааны өндөр хичээл зүтгэлд өөрийгөө зориулах хамгийн
тохиромжтой цаг гэж үздэг байв.

Хэрхэн
мацаг барих вэ?

Эрт цагт хүмүүс
олон өдрөөр заримдаа
гучаас дөчин хоног мацаг барьдаг байсан нь тэр үед хүмүүс байгальдаа ойр
амьдарч илүү их хөдөлгөөнтэй байж мэдрэлийн даралт түгшүүргүй байсан
болохоор
хүч тэнхээтэй, олон хоногийн мацгийг даах чадвартай байлаа. Харин орчин
үеийн
хүмүүс бохирдолтод хэт дарагдан урт удаан хугацааны мацгийг тэсвэрлэж
чадахгүй
болсон байна. Иймээс богино хугацаанд тогтмол хамгийн бага нь нэг
хоногийн
мацаг барьж нар мандсаны дараа биеэ цэвэршүүлэхийг зөвлөж байна.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж