секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч
шөнөдөө 8-10 хэм, өдөртөө 15-17 хэм дулаан байна.
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо орно. Дуу Цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 13-18 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 13-18 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Эрс сэрүүсч шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 6-11 градус, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгийн саваар 9-14 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн хойноос секундэд 4-9 метр, зарим газраар секундэд түр зуур 16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 8-13 градус, өдөртөө нутгийн баруун хэсгээр 17-22 градус, бусад нутгаар 21-26 дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө түр зуурын бороотой. Салхи хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө 20-22 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө сэрүүсч 19-24 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 28-33 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи зүүн өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Сэрүүсч шөнөдөө 8-10 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороошиж, ялангуяа нутгийн зүүн хагаст дуу
цахилгаантай, усархаг бороо орж, сэрүүсэх төлөвтэй байгаа тул гэнэтийн
үер ус, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж
байна.