Америкийн R&B дуучин Максвелл улайн хоолойны хорт хавдар туссаны улмаас өөрийн улсад хийхээр төлөвлөж байсан аялан тоглолтоо цуцалжээ. Максвеллийн хэвлэлийн төлөөлөгч баасан гаригт мэдээлэл хийхдээ түүний биеийн байдал муудаж, эмч нарын хяналтад орсон тухай хэлжээ. Тэрбээр АНУ-ын Лос-Анжелес, Атланта гэсэн томоохон хотуудаар долдугаар сарын 1-нээс наймдугаар сар хүртэл сарын хугацаатай аялан тоглолт хийхээр төлөвлөж байсан юм. “Максвелл дээрх аялан тоглолтоо цуцалсан ч өөрийн “black SUMMERS” нэртэй шинэ цомгоо гаргахаар төлөвлөж байгаа” хэмээн түүний хэвлэлийн төлөөлөгч мэдэгджээ. 39 настай дуучин Максвелл хоёр удаа Греммийн шагнал хүртэж байсан билээ.
Э. Анхтуяа