Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2010 оныг “Ойн менежментийг боловсронгуй болгох жил” болгон зарласантай холбогдуулан Ойн газраас санаачилсан “Монголоо ногооруулъя” аяны хүрээнд Хан-Уул дүүргийн хэмжээнд мод тарих үйл ажиллагаа эрчимжсэн байна. Аяны хүрээнд Хан-Уул дүүргийн хороо бүр дээр ”Монголоо ногооруулья” аяны туг аялж, мод тарих, хот тохижилтын ажлыг өргөн хэмжээнд зохион байгуулж байгаа юм байна. Энэ ажлыг дүүргийн Засаг даргын захирамжаар Засаг даргын нөөц хөрөнгөөс санхүүжүүлжээ.