Амеркийн нэрт кино жүжигчин Чарли Шин "Machete" кинонд АНУ-ын ерөнхийлөгчийн дүрд тоглохоор болсон гэнэ. Тэрбээр аавынхаа зам мөрийг үргэлжлүүлж яваа нэгэн билээ. Түүний аав Мартин Шин кино найруулагч Аарон Соркины найрууулсан "The West Wing" нэртэй телевизийн томоохон цуврал кинонд АНУ-ын ерөнхийлөгчийн дүрийг бүтээсэн билээ. Уг кинонд улс төрийн нэрт зүтгэлтэн, ардчилсан хүчний томоохон удирдагч Jed Bartlet-ийн тухай өгүүлдэг гэнэ. Харин Чарлин Шин одоо Роберт Родригесийн найруулсан Machete кинонд тоглохоор болсон байна. Кино найруулагч Роберт Родригес пүрэв гаригт өөрийн Твитэртээ “АНУ-ын Ерөнхийлөгчийн дүрийг хэн хамгийн сайн бүтээх бол, жүжигчин Чарли Шин ерөнхийлөгчийн дүрд тохирно хэмээн би бодож байна. Би Чарли Шинийг сонгосон” хэмээн бичиж үлдээжээ. Чарли Шинийг кинонд тоглуулахдаа гэрэл зургийг нь эвлүүлэн зарим хэсэгт оруулах юм байна. Ирэх жил нээлтээ хийх тус кинонд жүжигчин Мэл Гибсон, Амбер Хёрд, Жессика Алба нар тоглох юм байна.
Э. Анхтуяа