Холливудын жүжигчин Анжелина Жоли “Maleficent” киноны зураг авалтандаа оролцоод маш завгүй байсан ч дэлхийн хамгийн халуун цэгт анхаарлаа хандуулжээ. Тэрбээр жил болгон зургадугаар сарын 20-нд болдог Дэлхийн дүрвэгсдийн өдрөөр Сирийн дүрвэгсдэд туслахаар 100,000 ам.долларын хандив өгчээ. Жүжигчин Анжелина Жоли болон түүний сүйт залуу Брэд Пит на тусламж хэрэгтэй хүмүүст хандив өгсөн энэ мэт түүх олон байдаг. Өнгөрсөн арван хоёрдугаар сард хос Шило охиноо төрөхөд Намиби улсын “Naankuse” Зэрлэг амьтны дархан цаазат газарт хоёр сая ам.долларын хандив өгч байсан билээ. Энэхүү хандиваа охин Шилогийнхоо нэрээр өгсөн аж.