Испанийн нэрт зураач Сальвадор Далигийн “Cartel des Don Juan Tenorio” уран зураг Манхэттен дахь “Venus Over” уран зургийн галлерейгаас алдагдсан байна. 150 мянган ам.доллараар үнэлэгддэг уг зургийг хулгайлсан этгээд хяналтын камерт бичигдэн үлдсэнийг цагдаа нар эрэн сурвалжилж байгаа аж. Тэдний мэдээлснээр “Хулгайч галлерейд зураг үзэхээр ирсэн мэт орж ирээд, зургийг цүнхэндээ хийн зугтаасан. Энэ нь хяналтын камерт бичигдсэн байсан” гэжээ. Уран зураг цуглуулагч Адам Линдерман “Venus Over” галерейг нь өнгөрсөн тавдугаар сарын эхээр нээжээ. Зураач Дали энэ зургаа 1949 онд зурсан байна.
Б.Анхтуяа