Пакистаны төв хэсэгт иргэд рүү гал нээжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.24-нд нийтлэгдсэн

Пакистаны төв хэсэгт иргэд рүү гал нээжээ

Пакистаны Кветта хотод  зэвсэглэсэн гэмт этгээдүүд энгийн иргэд гал нээсний улмаас найман хүн амь үрэгджээ. Кветта нь Пакистаны баруун өмнөд хэсэгт орших тус улсын хамгийн том муж болох Белуджистан  мужийн нийслэл гэнэ. Цагдаа нарын мэдээлснээр өчигдөр гарсан энэ халдлагын үеэр мотоциклтой гэмт этгээдүүд хүн олноор цугларсан Кветта хотын төв хэсэгт иргэд рүү буудсан байна. Халдлагын улмаас найман хүн амиа алдаж, нэг хүн шархдсан болохыг  Кветта мужийн цагдаагийн газрын дарга Искандер Тэйрин мэдээлжээ. Цагдаа нарын анхан шатны шалгалтаар хохирогчид  Белуджистан мужийн байнгын оршин суугчийн харьяалалтай боловч Пакистаны өөр мужуудаас шилжин ирсэн болох нь тогоогджээ. Уг халдлага нь Белуджистаны  Исламын томоохон  шашны  бүлэглэлүүд болох  Шиит болон Суний бүлгийн салан тусгаарлагчдын мөргөлдөөнөөс үүдэлтэй хэмээн цагдаа нар тайлбарлаж байгаа юм байна.

2004 онд Белуджистанд  дээрх салан тусгаарлагч болон хэт даврагсдын бүлгүүд байгалийн хий болоод газрын тосны нөөцөөс ихээхэн хэмжэний ашиг олохын төлөө хийсэн иймэрхүү тэмцэл болж байжээ. Велуджистан  мужийн   Кветта хот нь байгалийн баялгийн арвин нөөцтэй ч Пакистаны хамгийн ядуу хот гэнэ. Хүний эрхийн байгууллагуудаас тус улс дахь шашны салан тусгаарлагчдын мөргөлдөөнөөс болж энгийн ард иргэд олноор амиа алддаг явдлыг ихэд буруушаадаг байна. 

Э. Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж