АНУ-ын Үндсэн хуулийн анхны хуулбарыг худалджээ

Хуучирсан мэдээ: 2012.06.24-нд нийтлэгдсэн

АНУ-ын Үндсэн хуулийн анхны хуулбарыг худалджээ

Кристигийн дуудлага худалдаагаар өнгөрөгч баасан гаригт Ерөнхийлөгч Жорж Вашингтоны эзэмшилд байсан АНУ-ын Үндсэн хуулийн хуулбарыг 10 сая ам.доллараар худалджээ. Мөн түүний бичсэн зарим номыг дуудлагаар худалдсан юм. Тэрээр 1978 онд АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон жилээ өөрийн тэмдэглэлээ ном болгон хэвлүүлсэн аж. Хэвлэгдсэн цагаас хойш өдгөөг хүртэл 223 жил “насалсан” тэрхүү номыг 2-3 сая ам.долларын үнэ хүрнэ гэж тооцоолж байсан ч чамгүй өндөр үнэд хүрсэн байна. Нэгдсэн улсын анхны Ерөнхийлөгчийн гэр бүлийн тамгатай, савхин хавтастай уг ном АНУ-ын Засгийн газрын Батлах хамгаалах, Сангийн яам болон шүүхийн хуулийн талаарх Конгрессийн анхны баримт гэнэ. Дуудлага худалдаагаар Маунт Вернон эмэгтэйчүүдийн холбоо номыг 9,826,500 ам.доллараар худалдан авчээ. Тус байгууллага нь Жорж Вашингтоны түүхийг хадгалан хамгаалж, эзэмшдэг, ашгийн төлөө бус хувийн байгууллага ажээ. Тэд уг номын 2013 онд нээлтээ хийх Ерөнхийлөгчийн номын санд байрлуулахаа мэдэгдсэн байна.

Б.Анхтуяа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж