Аж ахуйн нэгжүүдийн тайланг хүлээн авч дуусчээ

Хуучирсан мэдээ: 2010.05.12-нд нийтлэгдсэн

Аж ахуйн нэгжүүдийн тайланг хүлээн авч дуусчээ

Хан-Уул дүүргийн төсөвтэй харилцагч аж ахуйн нэгж байгууллагуудын 2010 оны нэгдүгээр улирлын тайлан тэнцлийг Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Аудитын тухай хууль, НББ-ийн олон улсын стандартыг баримтлан үлдэгдэл баланс, орлого, үр дүнгийн тайлан, өмчийн өөрчлөлтийн тайлан, мөнгөн гүйлгээний тайланг тодруулгын хамт хүлээн авч онлайн сүлжээгээр сангийн яамны нэгтгэлийн программаар нэгтгэсэн байна. Хан-Уул дүүргийн хэмжээнд нийт 3303 тайлан авахаас 2750 тайланг 83хувьтайгаар хүлээн авчээ. Мөн Хан-Уул дүүргийн 2010 оны төсөв, дүүргийн ИТХ-ын 2009 оны арванхоёрдугаар сарын 30-ны 04 тоотоор батлагдсан  дүүргийн 2010 оны төсвийн орлого, зарлага хуваарийн дагуу хэвийн явагдаж, Санхүү төрийн сангийн хэлтэс нь сар бүрийн хуваарь гарган хяналт тавин ажиллаж байгаа бөгөөд салбар яамдын төсөв нь зориулалтын дагуу тухайн байгууллагадаа цаг хугацаандаа хүрч очин чирэгдэлгүй ажиллаж байгаа юм байна. Тус дүүргийн төсөвт байгууллагуудын нэгдүгээр улирлын төсвийн гүйцэтгэлийн тайлан тэнцлийг 100 хувь хүлээн авч баталгаажуулжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж