Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар бороошиж, ялангуяа нутгийн зүүн хагаст хүйтэн бороо орж сэрүүхэн байх төлөвтэй байгаа тул үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун зүгийн нутгийн зүүн, говийн нутгийн хойд хэсэг, төв болон зүүн зүгийн ихэнх нутгаар бороо орно. Дуу цахилгаантай Салхи нутгийн баруун хагаст зүүнээс, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 12-17 градус, говийн бүс нутгаар 25-30 градус, бусад нутгаар 18-23 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орно. Дуу цахилгаантай. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 20-22 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 11 градус дулаан, харьцангуй чийг 70 хувь, агаарын даралт 858 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө өснө.