“Камертон”-д төрсөн өдрийн мэнд!

Хуучирсан мэдээ: 2012.06.23-нд нийтлэгдсэн

“Камертон”-д төрсөн өдрийн мэнд!

Монголын дуу хөгжмийн ертөнцөд тэсрэлт хийж, цахиур хагалан гарч ирж байсан “Камертон” хамтлаг маргааш буюу 2012 оны 6 сарын 24-нд 17 нас хүрнэ. Энэхүү төрсөн өдрийнхөө баярыг тэд  “Камертон 2” шоу төслийн шилдэг оролцогчидтой хамтран  шилдгийн шилдэг уран бүтээлүүдээрээ үе үеийн үнэнч шүтэн бишрэгчдэдээ бэлэг барих гэж байна. Хайртай хамтлагийнхаа төрсөн өдрийн баярт оролцож эрч хүч, эрх чөлөөг мэдрэн дураараа дуулж, бүжиглэж, хамтдаа цэнгэн хөгжилдөхийг хүссэн хэн бүхнийг “Happy Birthday Camerton Party”-нд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Уулзах газар: 2012 оны зургадугаар сарын  24-ний өдөр 19:00 цагт “iLoft”-д.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж