ОХУ-ын Красноярск хотод зургадугаар сарын 27-ноос долдугаар сарын 4-нд болох Олон улсын хөгжмийн фестивальд УДБЭТ-аас зургаан уран бүтээлч оролцохоор уригджээ. Урлагийн гавьяат зүтгэлтэн, удирдаач Ж.Бүрэнбэх, Н.Туулайхүү нар “Чио Чио Сан”, “Жизель” балетыг удирдах юм байна. Харин “Чио Чио Сан” дуурийн Сүзүкигийн дүрд залуу гоцлол дуучин Р.Доржхорлоо тоглохоор уригджээ. Түүнчлэн Монгол Улсын Гавьяат жүжигчин Э.Амартүвшин болон гоцлооч н.Алтанхуяг нар фестивальд оролцох бол Монгол Улсын Гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг хүндэтгэлийн тоглолтод оролцож, ая дуугаа хүргэнэ гээд дуурийн театрын зургаан уран бүтээлч Красноярскийг зорих нь ээ.
Г.ДАША