Нийслэлд зургадугаар сарын 21-нд орсон хүчтэй аадар борооны улмаас Дамбадаржаа, Бэлх, Дарь-Эхийн айлууд үерт автсан билээ. Дарь-Эхийн шинэ буудлын орчимд буюу Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутагт гэнэтийн үер буусны улмаас 15 айлын хашаа нурж, 4-5 айлын гэр усанд урссан. Тэгвэл Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, тус дүүргийн эмнэлгийн үйлчилгээний нэгжээс тус дүүргийн 21, 27 дугаар хорооны үерт автсан айл өрхийн хашаа болон гудамж талбайг цэвэрлэж, ариутгах ажлыг хийж байгаа юм байна. Ариутгалын ажлыг зургадугаар сарын 21-нд эхлүүлсэн бөгөөд тус хороодын 150 гаруй айлын хашаа, гудамж талбайг зориулалтын ариутгалын бодисоор ариутгах гэнэ.
Г.ДАША