
Энн Кристин тодорхой цөөн үйлчлүүлэгчид асаргаа үзүүлэх эрхтэй байсан ч одоо эмчлэх эрхгүй байжээ. Харин Энн Кристиний 11 үйлчлүүлэгчид бүгд сэтгэхүйн өвчтэй байсан бөгөөд эмч тэдэнд үр хөндүүлэхийг санал болгодог байсан нь шуугиан дэгдээсэн аж. Канзас мужид 22 долоо хоногтой ургийг хөндсөнөөс хойш үр хөндөлтийг хуулиар хориглосон боловч эх, ураг хоёрын амь насанд аюул учирсан, эсвэл сэтгэхүйн өвчтэй эхийн ургийг гарцаагүй тохиолдолд хөндөх тухай заалт байжээ. Гэвч өнгөрсөн жилээс эхлэн мужийн хууль тогтоогчид үр хөндөлтийн тухай хуулийг улам чангатгаж, сэтгэхүйн өвчтэй эхийн үрийг хөндөх заалтыг хүчингүй болгосон юм байна.
Н.ЭНХ