Жүжигчин Жим Керри ах дүү Фарреллигийн “Дүнхүү, бүр дүнхүү” (Dumb and Dumber, 1994) домогт инээдмийн киноны үргэлжлэл буюу сиквеллд тоглохоос татгалзжээ. Эх кинонд түүнтэй хамт тоглосон Жэфф Дэниэлс “Керри явснаар төслийг хаасанд тооцож болно” гэж мэдэгдсэн байна.
The Hollywood Reporter-ийн мэдээгээр бол, Warner Bros., New Line Cinema компаниуд сиквелд олигтой анхаарал хандуулаагүй нь жүжигчнийг улам бүр бухимдуулсаар байжээ.
Мөн хоёр дахь гол дүрийн жүжигчин Жэфф Дэниэлс киноны сиквелл гарах эсэх талаарх асуултанд “Бид дахиад үүн дээр ажиллахгүй. Энэ талаар бүх интернэт бичиж байна. Төсөл үргэлжлэхгүй” гэж ярьсныг NME уламжилж байна.
Ах дүү Фаррелли Керри, Дэниэлс хоёрын гол дүрд нь тоглох сиквелл хийхээр зэхэж байгаа тухай бүр 2011 оны 10 сараас яригдаж эхэлсэн билээ.
1994 оны эх кино нь таалагдсан бүсгүйдээ мөнгөтэй цүнхийг нь буцаан өгөхийг оролдохдоо янз бүрийн адал явдалтай учирч байгаа хоёр бүтэлгүй найзын тухай өгүүлдэг билээ. 16-17 сая долларын төсвөөр бүтсэн энэ кино 247 саяыг олсон юм.
2003 оны өмнөтгөл анги буюу “Дүнхүү, бүр дүнхүү: Гарри Ллойдтой учирсан нь” приквеллд Керри, Дэниэлс нарын аль нь ч тоглоогүй бөгөөд киноы орлого тун даржин байсан билээ.
Эх сурвалж: The Hollywood Reporter, NME