Сонгуулийн өдөр нийтийн тээвэр 06.30 цагаас үйлчилнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.23-нд нийтлэгдсэн

Сонгуулийн өдөр нийтийн тээвэр 06.30 цагаас үйлчилнэ

УИХ-ын сонгуулийн санал авах өдөр буюу энэ сарын 28-нд нийслэлийн Нийтийн тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээг 06.30-22.30 цагийн хооронд иргэддээ үйлчлэхээр болжээ. 

Энэ жил нийслэлчүүд хоёр санал өгөх буюу НИТХ-ын төлөөлөгчдөө УИХ-ын гишүүнтэйгээ хамт сонгохоор болсон. Тиймээс иргэддээ хүндрэл учруулахгүйн тулд нийтийн тээврийн үйлчилгээнд гардаг 61 чиглэлийн 592 автобус, троллейбус хот орчмын 13 чиглэлд, зуслангийн  гурван чиглэлд дөрвөн автобус, туслах 20 чиглэлд бага оврын 205 автобус, нийт  853  тээврийн хэрэгсэл үйлчилгээнд гаргах юм байна.

Тиймээс Нийслэлийн нийтийн тээврийн газраас нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч  аж ахуйн нэгж, байгууллагуудад автобусны техникийн бүрэн байдлыг хангахыг анхааруулж байна. Мөн замын хөдөлгөөнд соёлтой оролцож, зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлж ажиллахыг үүрэг болгосон байна.

Ш.ЧИМЭГ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж