Хүн төрөлхтөн үүссэн цагаас хойш хэрэглэгдэж ирсэн 7,000 гаруй хэлний тэн хагас нь бараг мартагдаж, устаж байгаа гэнэ. Интернэт хайлтын аварга “Google” корпораци устахад ойрхон буй хэлийг хамгаалах “Myaamia” төслийг санхүүжүүлж, АНУ-ын уугуул иргэдэд төрөлх хэлээрээ баримт, материал цуглуулж, хайлтын системд архивлах боломж олгож эхэлжээ. Эрдэмтэд устаж буй хэл дээрх хосгүй, ховор материалуудыг хадгалж, share-лэхэд You tube сайтыг ашигладаг байсныг олж харжээ. “Google” Хавай болон Мичиганы их сургуулийн хэл судлаач эрдэмтэдтэй хамтран ажиллаж, мартагдаж, устахад ойрхон буй хэл дээрх ховор материалуудаар архив үүсгэж, хүссэн хүн болгон ашиглаж болох боломжийг нээжээ. Ironstrack-ын судалгаанаас харахад АНУ-д ердөө 100-120 хүн ашигладаг хэл байгаа бөгөөд тэдний ердөө 10-20 хүн л төрөлх хэлээ гаргууд сайн эзэмшсэн аж.
“Google” устаж буй хэлийг хамгаална
Н.ЭНХ