Клинт Ийствудын гэр бүл реалити шоу хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.23-нд нийтлэгдсэн

Клинт Ийствудын гэр бүл реалити шоу хийнэ

“Сайн, муу, хэрцгий гурав”, “Сая долларын бүсгүй” зэрэг киногоор нь та бидний сайд мэдэх Холливудын домогт жүжигчин Клинт Ийствудийн гэр бүлийнхэн реалити шоу хийхээр болсон гэнэ. Оны эхээр яригдах болсон реалити шоунаас болж Клинт Ийствуд шүтэн бишрэгчдийнхээ зүгээс янз бүрийн дарамт шахалт, эсэргүүцэлтэй тулгарсан ч эхнэрийнхээ ятгалгад орж, “E!” телевизтэй гэрээ байгуулсан аж. “E!” телевиз нь Холливудын алдартнуудын тухай хов живээс гадна олон тэрбум ам.долларын ашиг авчирсан Ким Кардашианы гэр бүлийн реалити шоуг гаргадаг аж. Клинт Ийствудын эхнэр Дина Өмнөд Африкийн Каппелла хамтлагийг олж нээсэн бөгөөд бичлэгээ хийхэд нь тус болж байсан туршлагатай нэгэн аж. Дина хоёр охиддоо реалити шоу телевизээр гарсны дараа тарган, тэнэг, мангар, эрх гэж хараалгуулж, аль муухайгаар хэлүүлэх болно гэдгийг анхааруулсан ч охид нь олон нийтийн соёлын нэг хэсэг болох гэж буйг баяртаа хүлээн авсан гэнэ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж