Тони Паркер 20 сая ам.доллар нэхэмжилжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.23-нд нийтлэгдсэн

Тони Паркер 20 сая ам.доллар нэхэмжилжээ

Дуучин Рианнагаас болж рэппер Крис Браун, Дрэйк нарыг Нью Йоркийн нэгэн шөнийн клубт зодоон цохион үүсгэхэд тэнд байсан NBA-гийн тамирчин Тони Паркер шүүхэд 20 сая ам.долларын нэхэмжлэл гаргажээ. Тони Паркер шөнийн клубээс рэпперүүдийг гар зөрүүлэхэд ямар ч арга хэмжээ аваагүй нөхцөл байдлыг харсаар байж хурцатгасэн хэмээн буруутгасан байна. Рэпперүүд муудалцаж, шар айрагны лонх шидэлцэх үед зүүн нүднийх нь эвэрлэг бүрхэвч гэмтсэн болон бусад гэмтлийнхээ төлөө Тони Паркер 20 сая ам.доллар нэхэмжилсэн байна. NBA-гийн тамирчин Тони Паркер өмнө нь “Яахаас ч буцахгүй гэрийн эзэгтэй нар” киноны од, Холливудын жүжигчин Эва Лонгориятай гэрлэж байжээ.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж