УИХ-ын сонгууль болоход тав хоногийн хугацаа үлдсэн. Энэ өдрүүдэд сонгогчид саналаа хэрхэн өгөх талаархи мэдлэг олгох зорилгоор Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл, тараах хуудсыг тарааж байгаа гэв.
Жил бүрийн сонгуульд сонгогчид санал өгөхдөө сонгуулийн үнэмлэх авдаг байсан бол энэ удаад сонгогчийн үнэмлэхгүйгээр сонгуульд оролцох юм байна. Цахим хувилбараар буюу ухаалаг үнэмлэхтэй сонгуульд оролцох болсонтой холбогдуулан сонгогчийн үнэмлэх тараахгүй гэдгийг сонгуулийн хуулинд тусгасан юм байна. Цахим үнэмлэх тараагдах боломжгүй болсон учраас иргэд иргэний үнэмлэхтэйгээ очиход болох юм байна. Иргэний үнэмлэх, хурууны хээгээр таниулж, саналаа өгөх юм.
Ш.ЧИМЭГ