Улсын драмын эрдмийн театрын тайзнаа зургадугаар сарын 23-нд буюу өнөөдөр 17.00 цагт Дж.Вердийн “Травиата” дуурь эгшиглэх гэж байна. Дуурийн театрын уран бүтээлийн 49 дэх улирлын дуурийн тоглолтыг өндөрлүүлж буй онцлогтой “Травиата” дуурийн гол дүрүүдэд тус театрын шилдэг уран бүтээлчид тоглоно. Тодруулбал, П.Домингогийн нэрэмжит уралдааны тэргүүн шагналт, Дэлхийн шилдэг дуучин Э.Амартүвшин, М.И. Глинкийн нэрэмжит олон улсын уралдааны шагналт Э.Анхбаяр, Буриад улсын Гавьяат жүжигчин Д.Долгормаа, Соёлын тэргүүний ажилтан Ө.Уянга, залуу дуучин Г.Шижирболд зэрэг дуурийн театрыг өнгөлж яваа, гадаадын тайзнаа амжилт гаргасан шилдэг уран бүтээлчид нэгэн тайзнаа чуулж, үзэгчдийг сонорыг мялаах нь ээ.
Г.ДАША