
Ханш нь хамгийн их өссөн үнэт цаасны тоонд Адуунчулуун /59.8%/, Дархан гурил тэжээл /51.8%/, Хөдөө тээвэр /31.4%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна. Ханш нь хамгийн их буурсан үнэт цаасны тоонд Бэрх уул /18.6%/, Сав шим /15.0%/, Баянтоорой /15.0%/ зэрэг ХК-иудын үнэт цаас орж байна.
Нийт 56 үнэт цаас арилжигдсанаас 30 үнэт цаасны ханш өсч, 17 үнэт цаасны ханш буурч, 9 үнэт цаасны ханш тогтмол байлаа Тоо ширхгээр хамгийн олон ширхэг арилжигдсан үнэт цаасанд Шивээ овоо /946.9 мянган ширхэг/, Э транс ложистикс /455.9 мянган ширхэг/, Нако түлш /350.0 мянган ширхэг/ зэрэг компанийн үнэт цаас орж байна. Үнийн дүнгээр Шивээ овоо /6.7 тэрбум төгрөг/, Эрдэнэт хүнс /142.7 сая төгрөг/, АПУ /90.3 сая төгрөг/ зэрэг компанийн үнэт цаас арилжигдсан байна.
Эх сурвалж: www.mse.mn