Андерс Брейвикийг алан хядагч биш гэв

Хуучирсан мэдээ: 2012.06.23-нд нийтлэгдсэн

Андерс Брейвикийг алан хядагч биш гэв

Норвегийн алан хядагч Андерс Брейвикийн өөрийнхөө үйлдлийг зөвтгөж буйг эсэргүүцсэн хохирогчдын ар гэрийнхэн шүүхийн танхимаас гарч явжээ. Норвегийн Утойя арал дээр 77 хүнийг буудаж хөнөөсөн Андерс Брейвик Европт лалын соёл улам хүчтэй түгэж, гадаадын цагаачид олноор ирж буйг анхааруулахын тулд аллага явуулсан гэж шүүхэд өөрийгөө өмөөрч байгаа гэнэ. Андерс Брейвикийг шүүх хурал ирэх наймдугаар сарын 24-нд дуусч, шүүгчид шийдвэрээ гаргах юм байна. Прокурорууд түүнийг сэтгэхүйн өвчтэй гэсэн шүүх эмнэлгийн эхний дүгнэлтийг баримт болгож байгаа ч, хохирогчдын ар гэрийнхэн үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Брейвикийн өмгөөлөгч түүнийг улс төрийн хэтэрхий хатуу үзэл баримтлалдаа хөтлөгдөж, дээрх хэргийг үйлдсэн гэж үзэж байгаа аж. Тэрбээр “Уг хэргийн сэдэл нь хүчирхийлэл биш, харин улс төрийн хэт радикал үзэл баримтлалын үр дагавар” гэж мэдэгдсэн байна. Андерс Брейвик өнгөрсөн оны долдугаар сард Утойя арал дээрх Хөдөлмөрийн намын залуу дэмжигчдийн клубын цуглааны үеэр 77 хүнийг буудан хөнөөхийн өмнө Осло хот дахь Засгийн газрын оффисын ойролцоо бөмбөг дэлбэлж, 242 хүнийг шархтуулснаа хүлээн зөвшөөрсөн юм. Андерс Брейвик цаазаар авах ял оноохыг хүсч байгаа ч өөрт нь аллага хядлага, хүн амины хэргээр ял тулгахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн байна.

Н.ЭНХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж