Ч.Ганхуяг найруулагчийн шинэ жүжиг

Хуучирсан мэдээ: 2012.06.23-нд нийтлэгдсэн

Ч.Ганхуяг найруулагчийн шинэ жүжиг

Төв аймгийн “Монгол туургатан” театрын захирал, Урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Ганхуяг өнөө жилийн Үндэсний их баяр наадмын нээлтийн ёслолыг найруулах хүндтэй бөгөөд хариуцлагатай үүрэг хүлээгээд буй. Монгол түмний хүсэн хүлээдэг наадмын нээлтийг энэ жил арай өөр байдлаар, тодруулбал, дуу хөгжим, бүжгээс ангид, ёслол хүндэтгэлд анхаарсан найруулгатай хийхээ онцлоод буй тэрбээр наадмын бэлтгэл гээд завгүй байгаа ч дараагийн уран бүтээлийн ажлаа хэдийнэ төлөвлөжээ. Тэрбээр үндэсний их баяр наадмын дараа “Нохойн сүрэг” жүжгийг найруулан тавихаар бэлтгэж буй тухайгаа Facebook хуудсаараа дамжуулан дуулгав. Өмнө нь “Хязгааргүй” моно операг тайзнаа толилуулж, тухайн жилийнхээ “Гэгээн муза” наадмаас зургаан номинацид шилдгээр тодорсон түүний шинэ бүтээл үндэсний үзлийг сэргээж, монгол удам угсаагаа хамгаалж үлдэх тухай өгүүлэх гэнэ.

Г.ДАША
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж