ЕХ ээлжит дээд хэмжээний уулзалтаа хийнэ

Хуучирсан мэдээ: 2012.06.22-нд нийтлэгдсэн

ЕХ ээлжит дээд хэмжээний уулзалтаа хийнэ

Европын холбоо  ээлжит дээд хэмжээний уулзалтаа энэ сарын 28, 29 ний хооронд Италийн нийслэл Ром хотноо зохион байгуулна хэмээн өнөөдөр мэдэгджээ. Дээд хэмжээний уулзалтанд Герман, Франц, Итали, Испани зэрэг Европын  улс орнуудын удирдагч нар санхүүгийн хямралтай холбоотой  зээлийн хөнгөлөлтийн талаар хэлэлцэх юм байна.

Италийн төрийн нарийн бичгийн дарга Марио Монтигийн мэдэгдсэнээр  дээд хэмжээний уулзалтанд  тус улсын хувьд онцлох  хамгийн гол асуудал бол  өрийн асуудал, санхүүгийн хямралаас гарах арга зам юм. Итали улсын хувьд Испанитай адилхан нөхцөл байдалд орохгүйн тулд эдийн засгийн байдлаа  чадавхижуулах арга замыг нилээд нухацтай авч үзэх юм байна. Түүнчлэн Европын холбооны дээд хэмжээний уулзалтанд зээлжих түвшинг тогтоодог Moody’s  агентлагаас гаргасан   дэлхийн хамгийн том  15 гол банкны  зээлжих түвшинг бууруулсан талаар авч үзэх юм бана. Испани болон Итали улсуудын Засгийн газар зээлийн хэмжээгээ нэмэгдүүлэх асуудлаар уг  дээд хэмжээний уулзалтанд оролцох юм байна.  

Э.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж