Хар тамхины сүлжээний толгойлогчийн хүүг барьжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.22-нд нийтлэгдсэн

Хар тамхины сүлжээний толгойлогчийн хүүг барьжээ

Өнгөрсөн мягмар гаригийн өглөө  Мексикийн тэнгисийн цэргүүд эрэн сурвалжлагдаж байсан хар тамхины Синолао Картель сүлжээний толгойлогч Хоакин Шорти Гусманы хүүг барьсан байна.

АНУ түүний толгойг таван сая ам.доллараар үнэлсэн юм. АНУ-ын шүүх Есүс Альфредо Гузманыг хар тамхины хууль бус наймааны хэргээр яллажээ. Бага Гузманыг баривчлах үед гэр дэх зэвсгийн агуулахаас нь 160 мянган ам.доллараар үнэлэгдэх  винтов буу, автомат буу, гар бөмбөг олджээ.

Түүнийг Мексикийн Ерөнхийлөгч Филипе Кальдероныг эрх мэдэл дуусч шинэ Ерөнхийлагч сонгогдохоос долоо хоногийн өмнө баривчилжээ. Тэрээр таван жил хагасын хугацаанд хар тамхины бүлэглэлүүдтэй тогтмол тэмцэж байсан билээ. Есүс Альфредо Гузман  нь аавынхаа хар тамхины Синолао Картель сүлжээнд холбоотой ба түүнийг 2009 онд Чикаго хотод гарсан дээрэм болон хууль бус наймааны хэрэгт буруутгаад байгаа аж.

Хар тамхины Синолао Картель сүлжээ нь 1990 оноос хойш 5,8 сая гаруй ам.доллараар үнэлэгдэх 200 мянган кг кокайныг зөөвөрлөсөн байна. Хоакин Гузман нь Мексикийн шоронгоос 2001 онд оргосон бөгөөд түүнийг Испаниар “Эль-Чапо” гэж хочилдог ажээ. Шоронгоос оргосныхоо дараа тэрбээр Мексикийн хамгийн том хар тамхины худалдаачин болоод байсан аж. АНУ болон Мексикийн агентууд Гузманыг хоёр улсын хилийн орчмоос баривчилж, хөрөнгийг нь хурааж, хар тамхи тээвэрлэх үйл ажиллагааг нь зогсоосон юм.

Б.АНХТУЯА
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж