116 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хүлээн авлаа

Хуучирсан мэдээ: 2012.06.22-нд нийтлэгдсэн

116 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хүлээн авлаа

Дархан-Уул  аймгийн “Залуучууд театр”-т БСШУЯ-ны хөрөнгө оруулалтаар ирсэн 116 сая төгрөгийн төгөлдөр хуур, ардын хөгжмийн зэмсгүүд, компьютер техник хэрэгсэл, программ хангамж, 24 хүний суудалтай автобусыг хүлээлгэн өглөө.

Тус театрын уран бүтээлчид шинэхэн хөгжмийн зэмсэг, ухаалаг самбар, автобусныхаа түлхүүрийг аймаг, орон нутгийн удирдлагуудаас гардан авлаа. Сарын өмнө шинэ даргатай болсон уран бүтээлчид шинэ техник хэрэгсэл хөгжмийн зэмсэг, автобустай болсондоо талархаж байлаа. Тэд цоо шинэ уран бүтээлүүдийг тайзнаа амилуулж үзэгчиддээ  бэлэг  барихаа  ч  илэрхийлээ.

Өнөөдрийн байдлаар Залуучууд театрын уран бүтээлчид Үндэсний их баяр  наадмаар “Учиртай гурван толгой” дуурийг дахин сэргээж тавихаар бэлтгэлээ базааж байна.  Дуурийн  зөвлөхөөр  Ардын жүжигчин н.Уртнасан ажиллаж байна.

Х.Соёл-Эрдэнэ /Дархан/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж