чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг зарим байгууллага Сонгуулийн ерөнхий
хороотой хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэд сонгуульд оролцож, саналаа
өгөхөд нь туслах зорилгоор сонгуулийн туршилтын үйл ажиллагааг зохион
байгуулахаар болжээ.
Энэхүү туршилтыг яг сонгууль өгч байгаатай адил орчин нөхцлийг бүрдүүлж, иргэдийг санал өгүүлэх гэнэ.
Туршилтыг энэ сарын 24-нд Тусгаар тогтнолын ордны гадаа талбайд зохион
байгуулах ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс гадна мэдээлэл авахыг хүссэн
байгаа хүн бүр оролцох бүрэн боломжтой аж.
Мерсикор олон улсын байгууллагын сонгогчдын боловсролыг дээшлүүлэх
төслийн зөвлөх Б.Чулуундолгор “Сонгуулийн өдөр иргэд мэдэхгүйгээсээ
болж санал өгөхдөө алдах тохиолдол цөөнгүй байдаг. Тиймээс бид
нэгдүгээрт иргэд юун дээр алдаж, ажиглагч нар ямар зүйл дээр ажиглалт
хийх ёстой зэрэг асуудлыг тодруулж мэдэх. Хоёрдугаарт сонгогчдын
боловсролыг дээшлүүлэх, санал авах машинтай ажиллах чадвар болон саналын
хуудас дээр тэмдэглэл хийх чадварыг эзэмшүүлэх зорилготойгоор энэхүү
туршилтыг зохион байгуулах гэж байна” гэв.