Apple компанийн захирал Тим Күүк компанийн ажилчиддаа томоохон бэлэг барьж, хямдралтай үнээр бараа бүтээгдэхүүн авах боломж олгож байгаа аж.
Ингэснээр ажилчид нь Mac компьютерүүдийг 500 ам.доллараар, шинэ IPad-уудыг 250 ам.долларын хямдралтайгаар авах боломжтой болж байгаа юм байна. Гэхдээ үүнд Retina дэлгэцтэй Macbook Pro багтахгүй байгаа аж.
Энэхүү хөнгөлөлт үзүүлэх хөтөлбөрт 3 сараас дээш ажилласан ажилчид хамрагдах эрхтэй гэнэ.
Үүнээс гадна Apple ажилчиддаа гурван жил бүрд нэг удаа үнийн хөнгөлөлт үзүүлж байхаар шийджээ.
Т.МӨНХТҮВШИН