Дөрвөн минутад угсардаг бичил байшин

Хуучирсан мэдээ: 2012.06.22-нд нийтлэгдсэн

Дөрвөн минутад угсардаг бичил байшин

Энэхүү бичил байшин нь 8 тохой 7 инчийн хэмжээтэй, дөрвөлжин хэлбэртэй бөгөөд нисдэг тэргээр тээвэрлэж болдог гэнэ.

Бас хоёр ширхэг хоёр хүний ортой, 5 хүртэлх хүний багтаамжтай гулсдаг ширээтэй, гал тогооны хэсэгтэй, бичил долгионы зуух болон хөргөгчтэй, хавтгай дэлгэцтэй телевизтэй, агааржуулах системтэй ба нарны зай хураагч хавтантай аж.

Энэ бичил байшингийн үнэ нь 38000 евро(47700 гаруй ам.доллар)-оос эхлэх гэнэ. Хэрэв үүнээс нэгийг захиалвал нисдэг тэргээр хүргэж өгөх ба угсарч суурилуулахад ойролцоогоор 4 минут зарцуулдаг гэнэ.








Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж