Дэлхийн анхны 50 gigapixel камер бүтээжээ

Хуучирсан мэдээ: 2012.06.22-нд нийтлэгдсэн

Дэлхийн анхны 50 gigapixel камер бүтээжээ

Дьюкийн их сургуулийн Электроник инженерийн профессор Девид
Брейди болон Майкл Фицпатрик нараар удирдуулсан баг болон Аризонагийн их
сургууль, Калифорнийн их сургуулийн эрдэмтэн хамтран 50 gigapixel камер бүтээснээрээ megapixel-ын ертөнцийг ардаа үлдээж байна. Үүнийг хийхийн тулд 98 ширхэг жижиг камерыг холбон ашигласан ба камеруудыг нийлүүлсэнээр  гайхалтай нягтаршилтай зураг авч чадах гэнэ.

Энэ технологи нь дараагийн арван жилийн дотор хэрэглэгчдийн гар дээр очно гэнэ. Бас мэдээж энэ технологи нь цэргийн армид хэрэглэгдэнэ. Учир нь энэ төслийг Америкийн цэргийн хамгааллын судалгааны төслийн агентлаг санхүүжүүлсэн юм байна.

Тус аппарат 76,2 см.кв өргөн, 50,8 см урттай.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж