Мөн энэ үеэр Монголын олимпийн түүхийг бүтээлцэж явсан, олимпизмийн хөгжилд хувь нэмрээ оруулсан эрхмүүдэд МҮОХ-ны дээд шагнал гардуулсан. Тодруулбал, МҮОХ-ны дээд шагнал “Олимпийн алтан од” одонгоор Р.Даваадалай /Москва-1980, жүдо бөхийн төрөлд хүрэл медаль хүртсэн/, Н.Энхбат /Сөүл-1988, боксын төрөлд хүрэл/, Н.Баярсайхан /Барселона-1992, боксын төрөлд хүрэл/, Д.Нармандах /Атланта-1996, жүдо бөхийн төрөлд хүрэл/, БТСГ-ын Ахмадын хорооны дарга, Гавьяат багш Ц.Даржаа нарыг шагнав. Түүнчлэн спортын салбарт, тэр тусмаа олимпизмийг хөгжүүлэхийн төлөө ажиллаж буй эрхмүүдийг МҮОХ-ны “Алтан очир”, “Олимпийн алдар” болон “Алтан медаль”-иар шагнаж, урамшуулсан байна.
Олимпийн өдрийн шагналтнууд:
“Олимпийн алтан од” одон
- Ц.Даржаа – Монгол Улсын Гавьяат багш, БТСГ-ын ахмадын хорооны дарга
- Р.Даваадалай – Монгол Улсын Гавьяат тамирчин, олимпийн наадмын хүрэл медальт
- Н.Энхбат – Монгол Улсын Гавьяат тамирчин, олимпийн наадмын хүрэл медальт
- Н.Баярсайхан – Монгол Улсын Гавьяат тамирчин, олимпийн наадмын хүрэл медальт
- Д.Нармандах – Монгол Улсын Гавьяат тамирчин, олимпийн наадмын хүрэл медальт
“Алтан очир” одон
- Ч.Дагвадорж – Тэшүүрийн холбооны ЕНБД
- Б.Нямсүрэн – Буудлагын холбооны ЕНБД
“Олимпийн алдар” одон
- Т.Амаржаргал – Байт харвааны ЕНБД
- Ч.Амарсанаа – Ширээний теннисний холбооны ЕНБД
- Г.Нямдэлгэр – Талбайн теннисний холбооны ЕНБД
- Б.Дашдорж – Сагсан бөмбөгийн холбооны ЕНБД
- Д.Энхбаатар – ОУХМ, “Москва 1980” олимпийн наадамд хүндийг өргөлтөөр оролцсон
- Ж.Лувсан-Иш – Биеийн тамирын багш, спортын мастер
- Х.Ганхуяг – БТСГ-ын ажилтан
- Ч.Чулуунбаатар – ГЕГ-ийн тэргүүн дэд дарга, спортын мастер
“Алтан медаль”
- Д.Батзориг – МАМСХ-ны тамирчин
- Б.Бадрах – хөнгөн атлетикийн ахмад тамирчин, спортын мастер
- Ц.Бадамцэрэн – хөнгөн атлетикийн ахмад тамирчин, спортын мастер
- Д.Янжмаа – хөнгөн атлетикийн ахмад тамирчин, спортын мастер
- Г.Батхуяг – НХЭГ-ын ахлах байцаагч, цагдаагийн хошууч
- Я.Сайнбаяр – Авто ашиглалтын механик инженер
- Б.Довдон – ахмад тамирчин
Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.