Хүмүүсийн ажил дээрээ гаргадаг нийтлэг алдаа

Хуучирсан мэдээ: 2010.03.03-нд нийтлэгдсэн

Хүмүүсийн ажил дээрээ гаргадаг нийтлэг алдаа

 Хийрхэл. Хувийн амьдралд шийдэх асуудал маш ихийн зэрэгцээ ажил гэж толгойноос их байхад ууртай уцаар төрөхгүй байхын аргагүй биз. Гэхдээ ажил дээр үүссэн хийрхэл асуудлыг шийдвэрлэдэггүй, харин ч бусадтай үл ойлголцоход хүргэж улмаар тэд таныг "Түншийнхээ тооноос" хасна гэдгийг бүү март. Надад чухам юу хэрэгтэйг мэдэхгүй. Энэ бол мөн л сэтгэл зүйтэй холбоотой асуудал. Эмэгтэй хүн ямар ч барьцгүй. Тэд толгойд дөнгөж зурсхийсэн санаагаа хүртэл хэрэгжүүлэх гэж мэдэх улс. Гэвч амьдралаас нэгэн зэрэг хүссэн бүх зүйлээ авч чадахгүй шүү дээ. Тиймээс ямар ч үед өөрийгөө зөв тодорхойлж, зорилгоосоо ямар ур дүн хүлээж байгаагаа сайн мэддэг байх хэрэгтэй. Та ингэж л алдаа гаргахаас урьдчилан сэргийлж, суусан газраасаа шороо атгана.


Хэт шударга байдал. Ажилд орох ярилцлага дээр танаас "Өмнө нь ийм ажил хийж байсан уу?" гэж асуувал үнэнээ бүү хэл. Таны хариулт ажил олгогчид тааламжгүй сэтгэгдэл төрүүлнэ. Гэхдээ хийж үзээгүй байж худлаа хэлэх гэж үү? Иймээс та "Надад зааж өгөөрэй", "Би сурна" эсвэл өөр "Би үүнийг гуравхан сарын дотор сурчихна" гэж яагаад хэлж болохгүй гэж. Энэ тохиолдолд та мэдлэг оюунаа байнга цэнэглэж, суралцахад үргэлж бэлэн байдлаа ажил олгогчид харуулна. Мөн хүнтэй харилцаж, өөрийгөө ойлгуулах чадвар болон ажил хийх гэсэн чин хүсэл эрмэлзлэлээрээ тэднийг өөртөө татаж, ажилд авахаас өөр аргагүй байдалд оруулна.


Цалингаа нэмүүлье. Ажил олгогч бол өглөгийн эзэн биш гэдгийг үргэлж санаж яв. Тэр таныг өрөвдөж, халамж үзүүлэх гэж ажилд аваагүй, харин таны хөдөлмөрийг худалдаж авч байгаа юм. Таны авьяас чадвар, мэдлэг ухаан, ур чадварыг ч мөн адил. Энэ бүхний хариуд тэр мөнгө санал болгодог. Тиймээс санаа зоволгүй цалингаа нэмүүлэх талаар яриа өрнүүлж болно. Гэхдээ амаар бус, гэрээ байгуулж бичгээр хүсэлт гаргах хэрэгтэй. Мөн хүсэлт тавихын өмнө өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн зах зээл дээрх таны үнэ ханш хэр байгааг эхлээд судлах нь зүйтэй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж