Холливудын 70 настай ахмад дайчин Барбара Страйзанд зохиолч Эрскин Калдвэлл болон фото сэтгүүлч Маргарет Бурке Вайт нарын хайрын түүхийг өгүүлсэн “Skinny and Cat” хэмээх шинэ киноны найруулагчаар ажиллах аж.
Киноны зургийг ирэх нэгдүгээр сард авч эхлэх бөгөөд киног бүтээхэд 20 сая ам.доллар хэрэгтэй гэнэ.
Холливудын ахмад дайчин Барбара Страйзанд “Ийм их мөнгийг хаанаас олохоо ч мэдэхгүй байна. Холливудад их зүйл өөрчлөгджээ.
Барбара Страйзанд 1983 онд найруулагчийн анхны бүтээл “Yentl” мюзиклиэр “Алтан бөмбөрцөг” наадмаас шилдэг найруулагчийн шагнал авснаас хойш сүүлд 1996 онд “The Mirror Has Two Faces” киног найруулсан аж.
Харин түүний шинэ кинонд “Оскар”-ын шагналт зохиолч Колин Фёрт, Кейт Бланшет нар тоглох гэнэ.