
Дэлхий даяар 32 улс оронд албан ёсоор нээгдэж буй App Store-ыг одоо нийт 155 оронд ашиглах боломжтой болж байгаа юм байна. Apple уг хөтөлбөрийг хэрэгжүүлэгчдээ уг өөрчлөлтийн талаар мэдэгдэж е-мэйл явуулсан аж. Шинэ “App Store”-ээс Apple-ын бүтээгдэхүүнүүдийг худалдан авч болох аж. Apple корпорацийн “App Store”-д Монгол, Албани, Бенин, Бутан, Буркина Фасо, Камбож, Кейп Верди, Чад, Конго, Гвиней-Биссау, Киргизстан, Лаос, Либери, Мавритан, Мозамбик, Намиб, Балба, Папуа Гвиней, Сьерра Леон, Соломоны арлууд, Свазиланд, Тажикистан, Туркменистан, Украйнь зэрэг Ази, Европ, Африк тивийн 32 орон шууд бүртгүүлэх боломжтой болж байгаа юм.
Н.ЭНХ