Грек улсад хоёр дахь багц зээлийг олгохоор болов

Хуучирсан мэдээ: 2012.06.22-нд нийтлэгдсэн

Грек улсад хоёр дахь багц зээлийг олгохоор болов

Грекийн эдийн засгийг аврах багц зээлийн сүүлийн хэсгийг ирэх долдугаар сард багтаан олгохоор болжээ. Энэ тухай Европын Холбооны тэргүүн Жан-Клод Юнкер мэдэгдсэн байна. 2010 оны тавдугаар сард холбооны гишүүн орнууд болон ОУВС-аас тус улсад 110 тэрбум еврогийн зээл олгосон. Сүүлийн буюу хоёр дахь багц зээл болох 130 тэрбум еврог нэмж олгохоор өнгөрсөн хоёрдугаар сард болсон евро бүсийн Сангийн сайд нарын дээд хэмжээний чуулганаар шийдвэрлэсэн билээ. Энэ сарын 25-нд Европын Холбооны албаны төлөөлөгчид Афинд айлчлахаар төлөвлөсөн байна. Төлөөлөгчид Грекийн улс төр болоод эдийн засгийн байдалтай газар дээр нь танилцах аж.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж