Үзэсгэлэнт Жолиг догдлуулсан Британи эр

Хуучирсан мэдээ: 2012.06.22-нд нийтлэгдсэн

Үзэсгэлэнт Жолиг догдлуулсан Британи эр

2006 оны 1сард алс холын Орос орны нэгэн найруулагч ердөө 4 сая доллараар хоёрын хоёр кино хийсэн тухай яриа гарч эхлэв. Нэлээд амжилттай болсон киног хийсэн мөнгөөр Америкт бол жирийн нэг реклам бүтдэг юм. Ингээд л Холливудын таван кино компаний төлөөлегч Москваг зорьж морджээ. Түүнийг Тимур Бекмамбетов гэдэг. Таван кино компаниас Универсал        пикчерс амжилт олж тэд Тимур Бекмамбетовтой гэрээнд гарын үсэг зурж /америкчууд Тимурыг ингэж дууддаг/ Универсал пикчерстэй “Олдогсод” кинон дээр ажиллахаар 40 сая долларын гэрээнд гарын үсэг зуржээ. Нэг киног 40 сая доллараар босгоно гэдэг Оросын киночдын хувьд зүүдэнд оромгүй явдал байв. Ингээд Оросын найруулагч Холливудад хүч түрэн орж ирсэнд дуртай хүн тийм ч олон байсангүй. Нэн ялангуяа Жорж Лукас, Питер Жексон, Сэм Райами нар ихэд дургүйцсэн гэдэг. Тэд мистер Гиг Холливудад ирэхээс өмнө боевик киногоороо хэдэн зуун сая доллар олдог байсан юм билээ. Тэд нууц уулзалт зохион байгуулж "Үнэ хямдарсан барааны " эсрэг тусгай арга хэмжээ авахаар тохиролцжээ. Энэ нууц уулзалтаас хойш мистер Гид золгүй явдал ар араасаа тохиолдож, ажил төрөлд нь үргэлж саад учрах болов. Киноныхоо бэлтгэл ажилд гараад хоёр долоо хонож байхад ерөнхий найруулагчийн зохиолын их хувь компьютераас нь устаж, дахиад долоо хоноход киноны зохиол тэр чигээрээ усанд хаясан чулуу мэт алга болжээ. Иймэрхүү хорт явуулгын дараа ихэнхдээ киноны ажил удаан хугацаанд зогсох эсвэл найруулагч нь ажлаа орхиж явдаг байв. Гэвч мистер Гиг киногоо хийхэд нь хэн ч, ямар ч хорт ажиллагааг нэг ч хоног саад хийж чадаагүй. Ажиллагаа бүтэлгүйтэж эхлэхэд хорлон сүйтгэгчид байгаа өөрчилж, найруулагчийг өөрийг нь онилов. Нэг өдөр түүнийг ажилдаа ирэхэд  ширээн дээр нь шинэхэн ажилд орсон туслах найруулагч нь нүцгэн хэвтэж байлаа. Энэ үед хөшиг нь нээлттэй эсрэг талын цонхны цаана папарациуд юу болохыг нь тэсэн ядан хүлээж байв. Харин Мистер Ги түүнд дөхөж ч очсонгүй хамгаалагчдаа дуудан өнөөх бүсгүйн хувцсыг нь өмсүүлэн зав өгөлгүй хөөж гаргав. Энэ явдлаас ердөө хэдхэн хоногийн дараа Сан-Сет өргөн чөлөөгөөр алхаж явсан Мистер Гид нэгэн бүсгүй ердөө 20 доллараар "үйлчлэх" санал      тавьжээ. Энэ саналыг Мистер Ги үгүйдээ л хошигнож хүлээн авсан бол баривчлагдан улмаар шоронд суух байжээ. Харин мистер Ги "янхан" хүүхний үгийг сонссон ч ойлгоогүй мэт өнгөрсөн аж.  20 доллараар үйлчлэх санал тавьсан бүсгүй нь хотын цагдаагийн биеэ үнэлэх ба хүн худалдаж авах гэмт хэрэгтэй тэмцэх цагдаагийн ажилтан байсан байв.Орос найруулагчийн эсрэг дайралтууд, хорлон сүйтгэх ажиллагаа хагас жилийн турш ер тасраагүй ч амжилтанд хүрсэнгүй. Мистер Ги ч киноныхоо нээлтээ хийлээ. Үүнтэй зэрэгцээд түүнд шинэ асуудал үүсэв. Холливудын эмэгтэй одод энэ кинонд 3-5 сая доллараар тоглохыг зөвшөөрдөг. Гэхдээ уг киног нэртэй найруулагч найруулсан байх ёстой. Харин энэ удаа Холливудын секс симбол Анжелина Жолиг 4 сая доллараар уг кинонд тоглохыг зөвшөөрсөн шалтгаан нь өөр байлаа. Тэрээр Британий жүжигчин Жейм Макэваед дурласан учир түүнтэй хамт тоглох гэж уг кинонд гол дүрбүтээжээ. Анжелина Жоли хорвоогийн хамгийн царайлаг залуу Брэд Питтэй гэр бүлээ батлуулж хамт амьдарч байгаа гэдгийг дэлхий нийтээрээ мэдэж байлаа. Гэвч өнөр өтгөн гэр бүлийн эзэгтэй хэдийгээр дажгүй залуу ч үнэндээ Брэд Питтийн хаана нь ч хүрэхгүй нэгэнд сэтгэл алдарсан байв.

Тогтсон амьдралаа нэгнээр солих гэж үү. Анжелина Жоли Франц эр Оливье Мартинесстай /Диваажингийн цагдаа/ явалдаж Брэд Питтийг анх удаа хуурсан. Дурласан романы дараа Анжелина Жоли бугуйн дээрээ “LOVE M” гэсэн шивээс хийлгэсэн. Харин Оливье энэ талаар  "Секс бөмбөгөөр тоглохыг хүсээгүй учир кинонд тоглосныхоо дараа шууд л хаясан” хэмээн Анжелина Жолигийн талаар ярьсан байна. Гэвч энэ үед Анжелина Жоли "Олдошгүй * кинонд тоглох Британий эр рүү “сумаа” хэдийнэ чиглүүлсэн байлаа. Макэвой өөрийн секс төрхөөс гадна хөл бөмбөгийн дажгүй тамирчин, боксоор ч бас хүний дор орохооргүй учир Холливудын хаалгыг татаж чадсан. Урт хошуутнуудын яриагаар бол тэрээр тэндхийн хамгийн амжилттай ахиж яваа хүүхэмсэг эр. Анжелина Жоли өөрийн өргөж авсан гурван хүүхдээ дагуулаад "Олдошгүй” киноны зураг авалтанд иржээ. Яагаад заавал өргөмөл хүүхдүүдээ дагуулж зураг авалтанд ирсэнийг нь хүмүүс ер ойлгосонгүй. Харин Анжелина Жоли төрсөн охиндоо эхийн сэтгэлээр ханддаггүй гэдэг. Ер нь түүнд бүх юм нь бэлэн зэлэн, алтан халбагаар хооллож өссөн хүмүүс таалагддаггүй. Тиймдээ ч тэрээр дэлхийн өнцөг булан бүрээс ядуу хүүхдүүд өргөж авдаг байх. Тэрээр одоо зөвхөн өргөмөл хүүхдүүдээ тэврээд л аялалд явдаг. Киноных нь гол дүрд тоглосон одод хоорондоо учир ургуулсан явдал Бекмамбетовт    огт таалагдсангүй. Үүнээс болж Анжелина Жоли жүжиглэх чадвар буурлаа гэж тэр үзэж байлаа. Хэрвээ Анжелинагийн

дурлалын адал явдалд саад болох юм бол тэрээр уг киног орхин явахад бэлэн байв. Жеймс Макэвой болон Анжелина Жолигийн талаар хорвоогоор нэг ярьж энэ тухай ч Брэд Питтийн сонор хүрчээ.Эхнэрийнхээ талаар таагүй мэдээлэл сонссон Брэд Питт Нью-Йоркоос яаран нисэн ирэв. Түүнийг ирэхэд Макэвой ба Жоли нар амрагийн явдлаа өрнүүлж байсан бөгөөд Жолиг аврах үүрэг Орос найруулагчид нь оногджээ. Мистер Ги Брэд Питтийг өөрсдийнхөө вагончикт уриад хар түрс, Орос архиар дайлав. Орос маягаар дайлуулсан Брэд Пит гурван хундаганы дараа огт танихгүй анх удаа л уулзаж байгаа Мистөр Гид зовлон жаргалаа нулимс дуслуулан байж яриад хэрвээ Жоли ховсдож өөртөө татаагүй бол Женнифер Элистоныг хэзээ ч хаяхгүй байсан хэмээн хачирхалтай гэмээр сэтгэлийн үгсээ унагажээ.

Азгүй дурлалдаа гутарсан эрийн гунигт түүхийг Мистер Ги хоёр цаг сонсож сэтгэлийг нь хуваалцах хэрэг гарчээ. Ийнхүу Жолиг "ажлаа дууссан" дохиог туслах найруулагч нь өгөхийг хүлээж Орос архиар Брэд Питтийг дайлж суув. "Ажлаа дууссан" Анжелина Жоли эр нөхрөө "Чи яах гэж наашаа ирсэн юм.Яах гээд миний хөлд орооцолдоод байгаа юм. Би ажлаа хийж байна эндээс зайл" хэмээн хашгиран угтжээ. Энэ явдлаас хойш сав л хийвэл Брэд Питт Мистер Ги руу утасдаж сэтгэлээ онгойтол ярьдаг болов. Түүнд үндсэн ажил дээр нь Холливудын одын сэтгэл зүйчийн шинэ ажил нэмэгдсэн ажээ. Оддын амьдрал гэдэг ямагт л олны анхаарлыг татаж байдаг шүү дээ. Хэдийгээр цаг хугацаа улиран одсон ч Орос найруулагчаас дэлхийн хамгийн сайхан хосуудын амьдралын тухай сонин сайхныг дуулах гэж хэрэгт дуртай нөхөд одоо ч хошуурсаар байдаг ажээ. 

ЭХ СУРВАЛЖ:http: WWW.TOPMEDEE.MN
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж