Гурван бүлэг дөрвөн үзэгдэлт уг жүжгийн хөгжмийг Монгол Улсын Гавьяат жүжигчин Ж.Мэнд-Амар, цомнолыг хөдөлмөрийн баатар, төрийн шагналт Б.Жамьяндагва Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” зохиолын анхны эхэд тулгуурлан бичиж бүжгэн жүжиг болгож байжээ.
1987 онд ХБ, АЖ, ТШ Б.Жамъяндагва Д.Нацагдоржийн "Учиртай гурван толгой" жүжгийн жинхэнэ эхээр цомнол бичиж, УГЗ Ж.Мэнд-Амар хөгжмийг бичиж “Үйлийн гурван толгой” балет бүтсэн түүхтэй. Зохиолын анхны хувилбараар үйл явдлыг сэргээж тавьсан нь уламжлалыг сэргээн хадгалсан ач холбогдолтой болсон юм.
Ж.Мэнд-Амар ардын аялгууг үндэсний найрал хөгжимд найруулан зохиож, жүжгийн удиртгал болгосон нь шинэлэг хэлбэрийг олжээ.
Балетмейстер Б.Жамъяндагва шинэ сонин хөдөлгөөн, холбоос, зураглал бүхий балетыг дэглэжээ. 2007 онд хөгжмийн зохиолч Урлагийн гавьяат зүтгэлтэн Боролдойн Мэнд-Амарын үндэсний найрал хөгжимд найруулан зохиосон аялгууг Симфони найрал хөгжимд хөрвүүлж байжээ.