Голомт банкны ”Бизнес төв” шинээр нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2012.06.22-нд нийтлэгдсэн

Голомт банкны ”Бизнес төв” шинээр нээгдлээ

Шинэ шилдэг бүхнийг санаачлан гаргадаг Голомт банк харилцагчиддаа хүрч үйлчлэх үйлчилгээнийхээ хүртээмж, чанар, цар хүрээг улам бүр тэлж 2012 оны 6-р сарын 20-ны өдөр анхны Бизнес төвийнхөө үүд хаалгыг нээлээ.

Энэхүү Бизнес төв нь Монгол орны хөгжил дэвшлийн баталгаа, үндэс суурь болсон ажлын байрыг нэмэгдүүлэх,  жижиг дунд үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зорилготой юм. Голомт банкны 84 дэх салбар нэгж болж байгаа Бизнес төв нь жижиг дунд үйлдвэрлэл, хүн ам хамгийн ихээр төвлөрсөн Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байгуулагдаж байгаагаараа онцлогтой.

Тэгэхээр бизнесийн гараагаа эхлэх эсвэл бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд банкны бүх төрлийн үйлчилгээг, тав тухтай орчинд түргэн шуурхай авах боломжийг Голомт банкны Бизнес төв олгож байна.

Түүнчлэн иргэд харилцагчиддаа чиглэсэн үйлчилгээгээрээ Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк дараагийн Бизнес төвөө тун удахгүй нээхээр төлөвлөж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж