Энэхүү Бизнес төв нь Монгол орны хөгжил дэвшлийн баталгаа, үндэс суурь болсон ажлын байрыг нэмэгдүүлэх, жижиг дунд үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зорилготой юм. Голомт банкны 84 дэх салбар нэгж болж байгаа Бизнес төв нь жижиг дунд үйлдвэрлэл, хүн ам хамгийн ихээр төвлөрсөн Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт байгуулагдаж байгаагаараа онцлогтой.
Тэгэхээр бизнесийн гараагаа эхлэх эсвэл бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд банкны бүх төрлийн үйлчилгээг, тав тухтай орчинд түргэн шуурхай авах боломжийг Голомт банкны Бизнес төв олгож байна.
Түүнчлэн иргэд харилцагчиддаа чиглэсэн үйлчилгээгээрээ Монголын банк санхүүгийн салбарт тэргүүлэгч Голомт банк дараагийн Бизнес төвөө тун удахгүй нээхээр төлөвлөж байна.