Далай лам хунтайж Чарльзийг сайн найзаа гэв

Хуучирсан мэдээ: 2012.06.22-нд нийтлэгдсэн

Далай лам хунтайж Чарльзийг сайн найзаа гэв

Дээрхийн гэгээн Далай лам Их Британи дахь арван өдрийн аялалаа эхэлж, хунтайж Чарльз, түүний найз бүсгүй Камилла нартай уулзжээ. Хунтайж Чарльз Дээрхийн гэгээнийг Клэренс хаузт хүлээн авч уулзахад Далай лам түүнийг хамгийн сайн найзаа хэмээн магтсан гэнэ.

Өдгөө 71 настай Дээрхийн гэгээн хунтайжийн гараас чанга атган суухдаа түүнийг ухаалаг, сайн хүн гэж бодож явдгаа хэлсэн аж.  Нэг цаг гаруй үргэлжилсэн уулзалтын дараа хунтайж Чарльз, Камила нар Дээрхийн гэгээнийг 2008 оны айлчлалынхаа дараа  хатан хааны цэцэрлэгт хүрээлэнд суулгасан замбага цэцгийг харуулахаар дагуулж явжээ.

Хунтайж Чарльз Их Британи дахь Дээрхийн гэгээний 2008 оны айлчлалын дараа Хятадын дарга Ху Жинтаотой 2009 онд Түвдийн асуудлыг сөхөж тавьсан байдаг. Клэренс хауз Дээрхийн гэгээний айлчлалын талаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй боловч “Хунтайж Чарльз Далай нарын хоорондох хувийн уулзалт” хэмээн тайлбарласан байна.

Н.ЭНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж