Леброн Жеймсийн хүлээлт дууслаа

Хуучирсан мэдээ: 2012.06.22-нд нийтлэгдсэн

Леброн Жеймсийн хүлээлт дууслаа

Есөн жилийн хүлээлт, гурван удаагийн оролдлого-эцсийн дүн нь NBА-ын аварга байлаа. Леброн Жеймс тэргүүтэй “Майами Хит” талбай дээрээ “Оклахома Сити Тандер”-ийг 121-106 харьцаагаар хожсоноор цувралд 4-1-ээр илүүрхэж, NBA-ын аварга багаар тодорлоо.

Өнгөрсөн жилийн шигшээ тав дахь тоглолтоос хойш трипл-дабл хийгээгүй байсан Леброн Жеймс өнөөдөр үнэхээр онцгой тоглолт үзүүлж, 26 оноо авч, NBА-ын аваргын цомыг “Майами Хит”-д авчирсан. Гэхдээ тэр энэ амжилтын л төлөө хэцүү шийдвэр гаргаж, Кливлэнд хотыг орхин, олон мянган үзэгч ялагчтай болсон. Эцэст нь шийдвэр нь зөв байжээ гэдгийг аваргын цом баталж байна. Тоглолтын эхнээс илүүрхсэн "Майами Хит"-ээс ройл тоглогчид онцгойрсон юм. Зодог тайлах тухай багийн нөхдөдөө ярьсан гэх Майк Миллер 23 оноо, Шэйн Баттиер 11 оноо, Марио Чалмер 10 оноо авчээ. Баттиер Дюкийн их сургуулиас NСАА болон NBА-д аваргалсан анхны тоглогч болон түүхэнд үлдсэнээр Майк Шишевскигийн бахархал боллоо.

Дуэйн Уэйд 20, Крис Бош 24 оноогоор их гурвалын бүрдэл хэрхэн хүчтэй байгааг харуулсан юм. ОКС-ийн залуус хэдийгээр шигшээд шалгарсан боловч тэдэнд туршлага дутлаа. Гэхдээ аваргын цом, Финалын үнэ цэнэтэй тоглогчийн цом хэзээ нэгэн цагт Дурантад очих болно гэдгийг дэлхий нийт ойлгож авлаа.

Талбай дээр "Хит"-ийн залууст баяр хүргэснийхээ дараа Кэвин Дурант хонгилд гэр бүлийнхнийхэнтэйгээ энэ хэцүү үеэ хуваалцан нулимс унагаж байсныг дэлхийн нийт харсан. Гэвч энэ бол түүний цаг хараахан биш байж, Харин Леброн Жеймсийн алдрын мөч байсан юм. Ийнхүү "Майами Хит" 2006 оноос хойш анх удаа аваргын цомыг хүртсэн бол Уэйд, Хаслэм нараас бусад нь аваргын цомыг анх удаа Бош, Жэймс нарын хамтаар хүртлээ.

Гэрэл зургийг ЭНД дарж үзнэ үү.

“Score studio”
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж