Дэлхийн эдийн засаг сөрөг хандлагатай байна

Хуучирсан мэдээ: 2012.06.22-нд нийтлэгдсэн

Дэлхийн эдийн засаг сөрөг хандлагатай байна

Улс орнуудын Засгийн газар, банк санхүүгийн байгууллагын зээлжих зэрэглэлийг тогтоодог цөөн хэдэн байгууллагын нэг “Moody” өчигдөр 15 томоохон банкны зэрэглэлийг бууруулжээ. Энэ дунд “Credit Suisse”, “Morgan Stanley”, “Barclays”, “HSBC”, “Goldman Sachs”, “Deutsche Bank”, “UBS”, “Citigroup”, “BNP”, “Bank of America”, “JP Morgan” болон бусад томоохон банк багтсан нь хөрөнгө оруулагчдын итгэлийг нэлээд сулруулаад байгаа ажээ. Үүнээс гадна, энэ сарын байдлаар Европын хамгийн том, хамгийн хурдацтай өсөлт бүхий эдийн засагтай Германы аж үйлдвэрийн өсөлтийн эрчим сүүлийн гурван жилийн хугацаан дахь хамгийн доод хэмжээндээ хүрчээ. Мөн Хятадын аж үйлдвэрийн өсөлт сүүлийн долоон сарын хугацаан дахь хамгийн бага үзүүлэлттэй гарсан нь Европын орнуудын өрийн хямрал тус улсад хэдийнэ нөлөөлөөд эхэлснийг харуулж буй юм.

Одоо дэлхийн зах зээлд Брэнт маркийн газрын тосны үнэ 89 ам.доллар/баррель болоод буй нь өнгөрсөн жил хагасын хугацаанд байгаагүй доод үнэ юм. АНУ-ын WTI маркийн газрын тосны үнэ 78.8 ам.доллар/баррель байгаа нь сүүлийн арваннэгэн сарын хугацаан дахь хамгийн доод үнэд тооцогдож байна.

Одоогийн байдлаар АНУ, Ази, Европын хөрөнгийн захын индексүүд бүгд уналттай байна. Тухайлбал “S&P 500” индекс 2.44 хувь, “Hang Seng” индекс 1.04 хувь, “FTSE” индекс 0.99 хувиар доошилжээ.

Монголд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын хувьцаа ч бүгд үнэлгээ нь унаж эхэлжээ.

Дэлхийн хөгжингүй улс орнууд эдийн засгийг дэмжих бодлогоо өөрчлөх эсвэл сайжруулах шаардлагатай байгааг харуулсан өдрүүд болж өрнөж байна.

Б.Төгс

www.mongolianminingjournal.com
www.journalism.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж